МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Айраг наадам" 2022 арга хэмжээ болно
2022.08.09
Орон нутгийн хөгжил

"Айраг наадам" 2022 арга хэмжээ болно

Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд “Айраг наадам” энэ сарын 13-14 өдрүүдэд уламжлал ёсоор Булган аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт болно.

 Энэ наадмыг “Айраг” үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчин, адуучдыг хамруулан зохион байгуулдаг уламжлалтай.

Булган аймгаас 2022 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд уг наадмыг Монгол улсын хамгийн том айраг, адууны өв соёлын баяр, эрийн гурван наадам, шагайн харваа, айрагны соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөр, аялал жуучлалын экспо зэргээр зохион байгуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ