МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ
2022.08.08

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төмөр замын салбарын түүхт хуудсыг зузаалан буй үе үеийн төмөр замчиддаа Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эдийн засгийн өсөлтийг даган нийгмийн хөгжлийн зүй ёсны хэрэгцээ шаардлагаар төмөр замын бүтээн байгуулалтыг цогцлоох, ачаа тээвэр, зорчигч тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, техник технологийг шинэчлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлууд өдгөө амжилттай үргэлжилсээр байна.

Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого зэрэгт Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэх зорилтууд тусгагдан амжилттай хэрэгжиж байна.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг ээлж дараатай эхлүүлж, төмөр замын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах их үйлсэд нийт төмөр замчдын хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй юм.

Улс орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулан, нөр их хөдөлмөр туршлагаараа үлгэрлэж буй нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Төмөр замчдын яруу алдар мандан бадрах болтугай!

ШИНЭ МЭДЭЭ