Бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлнэ
2022.08.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлнэ

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дүүргүүдэд ажиллаж дууслаа.

Үргэлжлүүлээд цэцэрлэг сургуулийн зориулалтаар баригдаж байгаа барилгын ажлуудтай газар дээр нь очиж танилцаж байна. Бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх нь хүртээмжийг сайжруулахад чухал нөлөөтэй юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 9, 10 сард ашиглалтад орох боломжтой цэцэрлэгийн 20 барилга байна гэсэн судалгааг гаргасан. Тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгийн барилга юм. Хүмүүсийн мэддэгээр Улсын их дэлгүүрийн зүүн талд байрладаг.

Өмнөх хичээлийн жилд 39 дүгээр цэцэрлэгт 100 хүүхэд хүлээн авсан бол шинэ барилга 360 хүүхдийн хүчин чадалтай. Энэ хороонд үйл ажиллагаа явуулдаг хоёр ч цэцэрлэгийн барилгыг ирэх жил буулгаж шинээр барих шаардлага тулгарч байгаа. Тиймээс 39 дүгээр цэцэрлэгийн шинэ барилгыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгаа юм.

Барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн хамт олон энэ 9 сарын 1-нд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тулгамдаад байгаа санхүүжилттэй холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ