“Teach for Mongolia Fellowship” хөтөлбөрт хамрагдсан залуу багш нар хөдөө орон нутагт ажиллана
2022.08.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Teach for Mongolia Fellowship” хөтөлбөрт хамрагдсан залуу багш нар хөдөө орон нутагт ажиллана

"Teach for Mongolia fellowship 2022-2024" хөтөлбөрийн зуны сургалт амжилттай өндөрлөлөө.

Монгол Улсад анх удаа дэлхийн 61 оронд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Teach for All” олон улсын байгууллагын гишүүн “Teach for Mongolia” байгууллагын зүгээс “Teach for Mongolia Fellowship” хөтөлбөр зарласан билээ. Энэ хөтөлбөр нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад 2 жил багшлах шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулж мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх олон төрлийн сургалтад хамруулан боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжийг олгохоороо онцлогтой.

 Хөтөлбөр анхны элсэлтээ авч хөдөө орон нутагт багшилж, нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх хүсэл эрмэлзэлтэй залуусыг сонгон шалгаруулсан юм.
Эдгээр залуус нь шинэ хичээлийн жилээс эхлэн аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад багшлах бөгөөд Teach for Mongolia, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хамтран зохион байгуулсан зуны сургалтаа амжилттай төгслөө. Тус сургалтаар багшлахуйн суурь ур чадвар, онолын мэдлэг хийгээд манлайлал, хувь хүний хөгжлийн хичээлүүд орсон байна.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд "Teach for Mongolia"-ийн ТУЗ-ийн гишүүд, Боловсролын ерөнхий газар болон Монгол Улсын Боловсролын Их сургуулийн төлөөлөл оролцож хөтөлбөрт хамрагдаж буй залуусын цаашдын ажилд нь амжилт хүсэв.

ШИНЭ МЭДЭЭ