МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол хүний удмын санг хамгаалснаар цус ойртолтоос сэргийлнэ
2022.07.27

Монгол хүний удмын санг хамгаалснаар цус ойртолтоос сэргийлнэ

Монголчуудын дундах цус ойртолтын коэффициент дунджаар 0.0652 байгаа нь монгол хүн бүр хоорондоо 6.52 хувиар цус ойртсон гэсэн үг.

Энэ хэмжээ дөрөвдүгээр үеийн ах дүүс хоорондоо гэрлэхэд илэрхийлэгдэх тоо юм. Тийм учраас Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.

Энэхүү тогтоолын хүрээнд “Угийн бичиг”-ийг айл өрх бүрд хөтлүүлэн хэвшүүлэх ажлыг орон даяар 2024 онд багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд ургийн овгийн нэршлийг шинэчлэх, мөн 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлийг нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байх асуудлыг тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар

Тогтоолын төсөл батлагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, оюун ухааны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэстний дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой.

Манай улс жилд 15.2 тэрбум төгрөгийг оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүст олгодог.

Генетик оношилгооны лаборатори байгуулснаар жилд 16 тэрбум төгрөгөөр цус ойртолтын шинжилгээ хийж, урьдчилсан сэргийлэх боломжтой

ШИНЭ МЭДЭЭ