УИХ-ын гишүүн Ж.Батжаргал газар тариалангийн бүс нутгаар ажиллаж байна
2022.07.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал газар тариалангийн бүс нутгаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт Төв аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна.

Тэрээр намрын ургац хураалтын бэлтгэл ажлын хүрээнд тариа, ногооны болц, ургамал хамгаалах үйл ажиллагаатай танилцан, тариаланчдынхаа санал хүсэлтийг сонсож, холбогдох Байнгын хороо, яам, агентлагт уламжлах юм.

Төв аймгийн хэмжээнд 2022 онд 58,764 га талбайд үр тариа тариалжээ. Үүнээс улаан буудай 51,425 га, төмс 12,526 га, хүнсний ногоо 1,930 га, тосны ургамал 28,035 га, таримал тэжээл 17,219, жимс жимсгэнэ 906 га нийт 119380 га -д тариалалт хийгээд байна.

ШИНЭ МЭДЭЭ