МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэд өөрт байгаа үнэт эдлэлийнхээ сорьцыг Монгол банкаар тогтоолгох боломжтой
2022.07.25

Иргэд өөрт байгаа үнэт эдлэлийнхээ сорьцыг Монгол банкаар тогтоолгох боломжтой

Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Эрдэнэсийн санг тоносон, хил давуулан гаргасан, зах зээлд арилжсанаас болж Эрдэнэсийн сан ядмаг болсон гэж үздэг.

Хэдийгээр Эрдэнэсийн сангийн тухай хуулийг анх 1994 онд буюу одоогоос 26 жилийн өмнө баталсан ч уг хуулийг дахин боловсруулж шинэчлэн найруулах шаардлага бий болжээ.

Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгасантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улмаар тус хуулийн төслийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг

Эрдэнэсийн гарал үүслийг тогтооход насжилтыг зөв тогтоох хэрэгтэй. Цаашдаа энэ тал дээр анхаарч насжилт тогтоодог шинжлэх ухааны аргыг нь маш тодорхой болгох ёстой. Энэ нь өөрсдийнхөө үнэт баялагийн үнэ цэнийг тогтоолгох гэж байгаа иргэдэд ч хэрэгтэй. Түүнчлэн эх орныхоо үнэ, цэнтэй баялагаар гадаад, дотооддоо үзэсгэлэн зохион байгуулж орлого олох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Хууль батлагдсанаар: ЭРДЭНЭС-ийн талаарх тодорхойлолтыг илүү өргөн хүрээгээр тусгасан. Мөн эрдэнийн чулуунаас эхлээд хагас үнэт чулуу, уран зураг, урлагийн бүтээлийг ч Эрдэнэсийн санд бүртгэж болохоор боллоо. Улмаар Монгол банк үнэт металлын сорьц тогтоохоор болсон. Иймд иргэдийн хувьд өөрт байгаа үнэт эдлэлийнхээ сорьцыг үнэн, зөвөөр тогтоолгох боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ