Зөвшөөрөлгүй гарааш барьсан хэсгийг нийтийн эзэмшил болгон тохижуулна
2022.07.20
Орон нутгийн хөгжил

Зөвшөөрөлгүй гарааш барьсан хэсгийг нийтийн эзэмшил болгон тохижуулна

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 8,9,10 дугаар байр орчимд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгана.  Чөлөөлсөн 3380.5 ам метр талбайд дараах тохижилтыг хийж, гүйцэтгэхээр боллоо.

Энэ хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол, 3х3 сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн талбай байгуулах юм. Одоогийн байдлаар зураг төслийн ажил бэлэн болжээ.

ШИНЭ МЭДЭЭ