2022.07.06
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Хуурамч шатахууны асуудлыг шийдсэн үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ асуудал яагаад гэнэт орж ирсэн бэ. Миний ойлгож байгаагаар энэ компани хоригт орсон компани гэж яригдаад байна. Энэ цаг үе амаргүй байна. Хуурамч шатахууны асуудал яригдсан. Мэргэжлийн байгууллага цэг тавьж, тодорхой мэдээлэл өгсөн үү. Нөлөө бүхий хүмүүс үүнийг дэмждэг гэсэн яриа бий. Үнэхээр хуурамч шатахуун эдийн засагт хохирол учруулаад байвал үүнийг зогсоож болох уу, бусад орны туршлага байгаа юу. Гол нь онгоцны шатахуун ашиглаж хуурамч шатахуун хийдэг гэсэн яриа байдаг.

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ