МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.06

Ж.Бат-Эрдэнэ: Иргэний агаарын тээврийн лебиралчлалыг хийхэд шатахууны үнийн асуудлыг шийдэх нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Гишүүдийн болон миний нэг хардаад байгаа зүйл байна. Шинэ нисэх буудал дээр  4 ширхэг 2000 тоннын эзлэхүүн бүхий шатахууны сав байгаа. Энэ шатахууны сав өөрөө 51 сая долларын өртөг бүхий үнэтэй. Энэ бол олон улсын жишгээр бүтээгдсэн, газар доогуур явж байгаад онгоц зогсоход зогсоолын доороос гарч ирж байгаа систем. Үе үеийн шатахуун нийлүүлдэг компаниудын зорилго бол энэ савыг хувьчилж авах асуудал. Багалзуур дээр нь сууя гэсэн ийм хүсэл сонирхолтой. Энэ хэний өмчлөлд очих вэ? “Эрчис ойл” 100 хувийн төрийн өмчийн компаний өмч болоод цаашаа явах уу? Энэ баталгаатай юу? 

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ