МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хувьсаж буй боловсрол” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна
2022.07.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Хувьсаж буй боловсрол” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням БШУЯ, НҮБ-аас хамтран зохион байгуулж буй “Хувьсаж буй боловсрол” үндэсний зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уг арга хэмжээ дэлхийн 140 улс оронд зэрэг болж байгаа юм.

Ирэх 9-р сард болох НҮБ-ын “Хувьсаж буй боловсрол” сэдэвт дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас илгээх баримт бичгийг боловсруулж, төслийг танилцуулах нь энэ уулзалтын гол зорилго билээ.

Тэрээр "Энэхүү баримт бичигт Монгол улсын боловсролын онцлогийг тодотгож, ирээдүйн боловсролыг төлөвлөхөд шаардлагатай бодлого, шинэчлэл ялангуяа сүүлийн нэг жил маш ихээр анхаарал хандуулан ажиллаж байгаа “Боловсролын багц хуулийн шинэчлэл” -ын онцлогуудыг тусгах нь зүйтэй. Бид Боловсролын ерөнхий багц хууль болох 7 том багц хуулийг намрын чуулганаар оруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна".

Энэ салбарт шийдэх асуудал маш олон байгаа. Нэн тэргүүнд Олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын систем маш чухал. Үүнд төсөв, хөрөнгө оруулалтын асуудал зайлшгүй шаардлагатай. Монгол улс төсвийнхөө 14.4 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт. Үүнийг нэмэгдүүлэх ёстой. Бүх оролцогч талуудын хүсэл сонирхлыг тусгасан сайн хууль гаргахын төлөө бид бүгд маш их хичээн ажиллаж байна гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ