МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Г.Дамдинням АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөрт оролцлоо
2022.07.04
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Г.Дамдинням АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөрт оролцлоо

Жил бүрийн 7-р сарын 4-нд АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиодог юм. Мөн энэ жил Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческийгийн урилгаар АНУ-ын Тусгаар тогтнолын 246 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням оролцлоо. 

Арга хэмжээний үеэр Г.Дамдинням гишүүн хэлсэн үгэндээ хоёр орны найрамдалт харилцааны бодит үр дүн ялангуяа ардчилал, хүний эрхийн чиглэлд тууштай хамтран ажилласаар ирснийг онцолж, COVID19-н хүндрэлийг даван туулах, Мянганы Сорилтын Сангийн төслүүдээр дамжуулан Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг бүрдүүлэх нэн чухал төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархлаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ