МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.04

Т.Энхтүвшин: МСҮТ-ийн сурагчдын сурч боловсрох орчинг бүрдүүлж чадаж байна уу

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны  /2020.07.01/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Боловсролын салбарын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн талаар харлаа. Тайлант хугацааны авлага 309 тэрбум төгрөг өмнөх оноос 6 тэрбум төгрөгөөр буюу 1,5 хувиар өссөн гэсэн дүн байна. Яг хэдэн хүүхэд сурч байгаа вэ. Сураад төгссөн хүүхдүүд буцаад сургалтын төлбөрөө төлж байна уу. Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн ажилчдын асуудлыг нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэгтэй адилхан явсан. Оюутнуудын цалин, дадлагын зардал нь байхгүй. Энэ жилийн МСҮТ-ийн элсэлт өнгөрч байна. Энэ 200 мянган төгрөгийн урамшууллыг нь хэзээ өгөх юм бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ