2022.07.01

Б.Бат-Эрдэнэ: Барилга объектуудын төсөв зардлын асуудлыг хэрхэн шийдэх вэ

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга объектуудын төсөв, зардал нэмэгдсэн гэсэн асуудал байна. Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан суманд ажиллаад ирлээ. Жаргалтхаан суманд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн өртөг зардал нь төсөвтөө багтахгүй нэмэгдсэн гэсэн. Боловсролын яам, Сангийн яам үүнд ямар зохицуулалт хийх гэж байна вэ. Мөн эмийн чанар хүртээмжийн тал дээр иргэд шүүмжлэлтэй хандаж их асууж байна. Өрнийхөө асуудалд хэрхэн хандах гэж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ