МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.01

Б.Баттөмөр: Эдийн засгийн боломжийг ашиглаж орлогоо нэмэглүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

2021 онд ДНБ хэмжээ 43 их наяд болсон. Инфляци 13,4 хувь, экспорт 9,4 тэрбум доллар, импорт 6,8 тэрбум доллар, тэнцэл 2,4 их наядын ашигтай. Валютын нөөц 4,3 тэрбум. Орлого 14.3,  зарлага 15,6 их наяд, нийт өр 33,8 тэрбум доллар үүнээс Засгийн газрынх 8,6 тэрбум гээд ийм үр дүнтэй байна. Эндээс харахад улс орны хөгжилд дорвитой өөрчлөлт гарсангүй. Ард түмний амьдрал дээшилсэнгүй. Ядуурал буураагүй.  Монгол улсын хөгжлийн зардал, өртөг өндөр байна. Энэ бол ирээдүйд зогсонги байдлыг бий болгох эрсдэлтэй. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг богино хугацаанд ашгаа өгдөг. Өнөөдрийн төрийн бодлого үүн дээр тодорхой өөрчлөлт гарсангүй.

2021 оны гүйцэтгэлтэй уялдаад орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ. Үүнийг олон сувгаар яаж харж байна. Бүтээмжийн өсөлт, бууралт ямар байгаа вэ? 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ