МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулахаар боллоо
2022.07.01
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулахаар боллоо

Монгол Улсын ойн нөөцөд хийсэн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоосон судалгааны дүнгээс харахад 2022 онд 297.9 мян.га талбайд тэмцлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм. 

Хөвсгөл аймгийн хувьд хортон шавж хамгийн их тархацтай байгаа бөгөөд иргэдтэй уулзах үед ой мод их хэмжээгээр хортон шавжид идэгдэж байгаа тул яаралтай арга хэмжээ авч, хор цацах ажлыг шуурхай зохион байгуулах талаар санал, хүсэлтүүд их хэлсэн.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, хамгаалах арга хэмжээний хүрээнд 1,034.0 сая төгрөг тусгасан бөгөөд энэхүү санхүүжилт нь хортон шавжтай тэмцэхэд хангалтгүй байсан юм.

Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдад ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, тархалтыг зогсооход чиглэсэн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх санал тавьсан юм. Энэ дагуу Засгийн газрын өчигдрийн /2020.06.30/ хуралдаанаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ