МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.30

Ж.Бат-Эрдэнэ: Европоос тээвэрлэлт хийхэд өөр ямар конвецид нэгдэх шаардлагатай байна вэ

УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Олон улсын авто тээврийн Европын хэлэлцээрт нэгдэх энэ бол маш чухал. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед тээвэр, ложистикийн асуудал ямар чухал гэдгийг мэдэрч байна. Тиймээс энийг батлах хэрэгтэй. Үүний ард дараагийн конвенц яригдаад байгаа. Гадагшаа тэр тусмаа Европ руу хөргөгчтэй тээвэрлэлт явуулах, чингэлгийн асуудлууд дээр конвецид нэгдэн орж, стандарт шаардлагыг мөрдөх тухай ярьж байгаа. Энд орж байж бид нарын тээвэрлэлт нээлттэй болох ёстой. Тэгэхээр өөр ямар конвенцууд шаардлагатай байна вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ