2022.06.29
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Азийн хөгжлийн банкны зээлийн зарцуулалтанд онцгой анхаарах ёстой

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Азийн хөгжлийн банкнаас авах гэж байгаа хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь бололцоотой юм байна. Дэмжиж байгаа юм. Гэхдээ зарцуулалт дээр анхаарах хэрэгтэй. Төсвийн цоорхой нөхөөд, хэрэггүй зүйлд зарцуулаад явж ирсэн байдлаараа хандвал болохгүй. Хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаанд авсан зээлийн зарцуулалт, үр дүн дээр сайн анхаарах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ