МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг гишүүн Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ажиллалаа
2022.06.27
Орон нутгийн хөгжил

Ё.Баатарбилэг гишүүн Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ажиллалаа

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өнгөрөгч өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ажиллаж, орон нутагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр Ё.Баатарбилэг гишүүн гүйцэтгэгч байгууллагууд болон сум орон нутгийн удирдлагуудын саналыг сонсож, зун, намрын налгар дэлгэр цагийг үр бүтээлтэй ашиглахыг анхааруулсан байна. 

Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн санал бодлыг сонссон юм. 

ШИНЭ МЭДЭЭ