МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрэлт ихтэй эмийн үнийг буулгах шаардлагатай
2022.06.20
Эрүүл мэнд

Эрэлт ихтэй эмийн үнийг буулгах шаардлагатай

УИХ-ын нэр бүхий гишүүд “Хүний эмийн асуудлаар хянан шалгах түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан батлуулсан билээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Э.Батшугар билээ.

Түүний хувьд Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа болон импортоор орж ирж буй эмийн чанарыг шалгаж сайжруулах чиглэлээр БНСУ-ын ассамблейн гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ким Мин Сеок-тай уулзаж хамтран ажиллах хүсэлт тавьсан.

Тэрбээр дотоодын зах зээл дээрх эм хэт өндөр үнэтэй, эмчилгээний үр дүн муутай байдаг талаар болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг Монголд бүртгээгүй гэдэг шалтгаанаар хувь хүмүүс хэрэгцээндээ оруулж ирдгийг хориглож буйг болиулах зэрэг асуудалд онцгойлон анхаарч ажиллахаа нэгэнт илэрхийлсэн.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн талаар болон зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг тогтоолын төсөл санаачлагчид хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар "Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг хууль зөрчин худалдаж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна".

Тэрбээр телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа "Зах зээлд зарагдаж байгаа эмийн бүтээгдэхүүн шалгалт хийхэд үүний 33 хувь нь тухайн хүний биед ямар нэгэн байдлаар эрсдэл учруулахаар нөхцөл байдалтай байна. Харин 19 хувь нь ямар ч бүртгэлгүй гэх мэтчилэн асуудлууд байна. Ямар ч улс оронд бүртгэлгүй допингийн шинж чанартай эмийг сурталчилж зарсан тохиолдлууд цөөнгүй байна" гэв.
Аливаа өвчин эмгэгийн зовуурийг дарахын тулд эмнэлэгт үзүүлэхгүйгээр эмийн санчаас зөвлөгөө авч дур мэдэж эм хэрэглэдэг иргэд цөөнгүй. Тухайн эм таны биеийг илааршихад туслах биш, урт хугацаанд улам хор болох магадлал өндөр гэдгийг дээрх судалгаанаас мэдэж болно. Тиймч учраас УИХ-ын гишүүн Э.Батшугар болоод бусад гишүүн эл асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна.

Стандартын шаардлага хангахгүй байгаа эмийн талаарх авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь зах зээлд борлуулагдаж байгаа эмүүдээс түүврийн аргаар сонгож, гадаадын лабораторид шинжлүүлэх гэнэ. Дараа дараагийн алхам, ажил бүр нь үр дүнгээ өгч эхэлснээр монгол хүний эрүүл амьдралын баталгаа бий болох чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ