МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.17
Хууль, эрх зүй

Ц.Идэрбат: Сумын наадмын нээлт улсын наадмын нээлттэй давхцах нь учир дутагдалтай

УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Үндэсний спортуудын нэр хүндийг унагааж байгаа зүйл бол эрлийз морьд, допинг, давааны найрааны асуудал юм. Үүнийг тодорхой хэмжээнд, 2-3 хуваагдаад байгаа зүйлийг энэ хуулиар нэгтгэж оруулж ирж байгаад баяртай байна.

Сумын наадмыг 07-дугаар сарын 10,11 гэж заагаад өгвөл наадам хэсэж, будилуулдаг бөхчүүд очихгүй. 11-нд сумын наадам нээлтээ хийхэд очих хүн байхгүй. Тиймээс улсын наадмын нээлт, бөхийн сүүлийн даваануудтай нээлт, хаалт нь давхардах нь дэмий байдаг. Наадам маргаангүй болоход наадам зохион байгуулагч комиссын ажил туйлын чухал. Тэгэхээр 17.1.2 дээр төлөөлөгчдийн хурлаар биш аймгийн засаг дарга шууд өөрөө байгуулаад явчихвал яасан юм бэ гэсэн саналтай байна. Мөн өнөөдөр 3700 гаруй эрлийз морь орж ирсэн гэж байгаа юм. Энэ бол Монгол морьны дархлааг унагааж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ