МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.17
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: Бүсийн наадмаар цол олгох нь зүйтэй

УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Улсын их баяр наадмын тухай хуультай холбоотой УИХ-ын даргын байр суурийг дэмжиж байна. Хууль дүрэм зөрчөөгүй бол хүний эрхийн асуудалд халдахгүй, ард иргэддээ аливаа асуудлыг нээлттэй байлгах хэрэгтэй. Бүсийн наадамд оролцож байгаа уяач, харваач, бөхчүүд бүгд л ажил, хөдөлмөрөө зориулж байгаа. Энэ дээр цол олгохгүй гэдэг шинэ юм яагаад гаргасан бэ. Энэ буруу.

Өмнөх уламжлалыг өөрчлөөд санал, бодлоо уралдуулж байгаад аргаа бараад эмэгтэй гишүүдэд хандаж байна шүү дээ. Тиймээс эрэгтэй гишүүд та бүхэн Эрийн гурван наадам, Үндэсний их баяр наадмаа хэрүүлгүй, ойлголцож, ард иргэдээ хохироолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй шийдэх хэрэгтэй. Яагаад цол олгохгүй гээд байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ