МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2022.06.17
УИХ-ын гишүүд БНСУ-ын хот, аймгийн ИТХ-ын дарга нарын зөвлөл, албаны төлөөлөлтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нар БНСУ-ын хот, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дарга нарын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат, Монгол Улс, БНСУ-ын парламентын хамтын ажиллагааг олон чиглэлд хөгжүүлж ирснийг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед чанартай, эрүүл хүнс импортлох чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдлаа. Тэрбээр, 2030 онд болох Дэлхийн олон улсын экспог зохион байгуулахаар өрсөлдөж байгаа Пусан хотыг дэмжиж байгаа илэрхийлээд хүнс, хөдөө, аж ахуйн болон хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
БНСУ-ын хот, аймгуудын ИТХ-ын дарга нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Үлсань хотын ИТХ-ын дарга Пак Бён Сог, Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа тасралтгүй 30 жил гаруй үргэлжилж байна. Органик болон эрүүл хүнс, хөдөө аж ахуйн болон эрдэс баялгийн салбарт харилцан ашигтай ажиллах бүрэн боломж бий гээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хот, аймаг, орон нутгийн ИТХ-ын дарга нарын зөвлөлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.
Айлчлалын хүрээнд БНСУ-ын хот, аймгийн ИТХ-ын дарга нарын зөвлөл Сэлэнгэ аймагтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан байна.
Энэ хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, байгальд ээлтэй ногоон технологид суурилсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг нэмэгдүүлж, залуучуудад ажлын байр бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан байна. Мөн аж үйлдвэрийн салбарт жендерийн тэгш оролцоог бий болгох, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнийг сургах, бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, Монгол орны цөлжилт, шар тоосонцор үүсэхээс урьдчилан сэргийлж таримлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн иргэн аж ахуй нэгжүүд болон ойн сангийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй технологийн шинэчлэлийг нэвтрүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
ШИНЭ
МЭДЭЭ
ХХААХҮ болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо
2022.12.27
Д.Өнөрболор: Шударга нийгмийг бүтээхийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажиллана
2022.12.23
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
2022.12.21
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчид Төрийн ордонд зочиллоо
2022.12.05
БНСУ-ын ‘’СӨҮЛ СҮҮ’’ сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2022.11.25
БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
2022.11.23
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.11.16
Сэлэнгэ аймагт 100 тэрбум төгрөгийн төсвөөр 37 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ
2022.11.14
2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ
2022.11.10
Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар таван ажлын хэсэг байгуулахаар тогтов
2022.11.10
Д.Өнөрболор: Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой шийдвэр гаргах ёстой
2022.11.03
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ
2022.11.03
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж эхэллээ
2022.11.03
Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2022.11.03
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Шаамар Питомник” ХХК-ийн хамт олонтой уулзав
2022.10.29
Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг Улаанбаатарчууддаа танилцуулав
2022.10.28
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Байнгын хорооноос баталсан тогтоолын хэрэгжилт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2022.10.26
Монгол улс нөөцөд тулгуурласан төлөвлөлтийг хийж ирсэн, үүнийг өөрчлөх нь чухал
2022.10.25
Д.Өнөрболор: Төр хувийн хэвшлийн сонгодог зарчмыг алдагдуулж болохгүй
2022.10.21
1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл хөгжлийн парк” ашиглалтад орлоо
2022.10.20