Д.Дэлгэрсайхан: Иргэний шилжилт хөдөлгөөний үйлчилгээг өнөөдрөөс цахимаар бүртгэж эхэллээ
2022.06.16
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Д.Дэлгэрсайхан: Иргэний шилжилт хөдөлгөөний үйлчилгээг өнөөдрөөс цахимаар бүртгэж эхэллээ

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-аас "Иргэний шилжилт хөдөлгөөн"-ий бүртгэлийг цахимаар бүртгэх үйлчилгээг өнөөдрөөс (2022.06.16) И-Монголиа нэгдсэн системд нэвтрүүлсэн талаар мэдээллээ. Манай улсад жилд 210,000-250,000 орчим хүн шилжилт хөдөлгөөн хийдэг гэсэн статистик бий. Шилжилт хөдөлгөөний бүртгэл нь нийт үйлчилгээ дотроос иргэдэд хамгийн их хамааралтай үйлчилгээ гэдгийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ.

Мөн тэрбээр "Сүүлийн жилүүдэд бид үйлчилгээгээ цахимжуулах ажлыг эрчимтэй хийж байгаа. Тиймээс улсын бүртгэлийн цахим үйлчилгээг өргөтгөх, цахим үндэстэн болох үйл ажиллагааны хүрээнд И-Монголиа системд олон үйлчилгээгээ оруулсан. Тодруулбал, УБЕГ-ын 22 төрлийн лавлагаа, 55 төрлийн үйлчилгээ И-Монголиа нэгдсэн системд ороод байна. Үүнтэй холбоотойгоор 2022 оны эхний улирлын байдлаар иргэдээс шууд гарч байгаа зардал 30 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн тооцоолол гарч байгаа.

Өмнө нь шилжилт хөдөлгөөн хийхэд шаардлагагүй маш олон баримтыг хувь иргэнээс нэхдэг байсан. Улмаар Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдсанаар нэхэж байгаа бичиг баримтын тоог хоёр дахин багасгасан үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн нэг газраас хасалт хийлгэж нөгөө газраа бүртгүүлдэг зохицуулалттай байсан. Харин одоо зөвхөн шилжиж очиж байгаа талдаа бүртгэлээ хийлгэдэг зохицуулалттай явж байгаа.

Иргэний шилжих бүртгэлийг цахимаар бүртгэснээр оршин сууж байгаа хаягийн баталгааг бүртгэлийн ажилтнууд цахим системээс шалгах бололцоогоор хангаж байна. Дээрээс нь иргэд ямар нэгэн зардал чирэгдэлгүй үйлчилгээг авах бололцоотой" хэмээн хэллээ.

Энэ зургаадугаар сард тоон гарын үсгийг гар утасны аппликэйшн дээр хийх ажлыг хийж дуусгана. Ингэснээр гар утасны аппликэйшний тоон гарын үсгээр дамжуулаад шилжилт хөдөлгөөнийг хийх бололцоотой болох юм гэв.
зураг


Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко "Үндэсний Статистикийн Хорооноос 2020 онд гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт иргэдийн 25 хувь нь амьдралдаа заавал шилжилт хөдөлгөөн хийдэг байна. Үүнтэй зэрэгцээд иргэдийн зүгээс бүртгэлийн үйлчилгээ ойлгомжгүй гэж хариулсан байна. Тиймээс иргэний шилжилт хөдөлгөөний цахим бүртгэл нь үйлчилгээ авах процессыг илүү хялбаршуулах боломжтой.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимжуулах нь гол арга зам мөн. Гэхдээ бусад дагалдах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой. Энэ төрлийн үйлчилгээг иргэдэд ойлгуулах нь гол анхаарах зүйл" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0085
Controller Execution Time ( User Module / Page )  0.3466
Total Execution Time  0.3551
  GET DATA  
$_GET['id']   11194
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,704,448 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/83841
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11194 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11194'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11194' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11194 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11194' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '83841' 
0.3246   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11194 OR `map`.`user_id` = 11194) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)