МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Энхтүвшин: Дулааны аргаар боловсруулсан махны стандартыг хэзээ боловсруулах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Сүүлийн саруудад дулааны аргаар боловсруулсан махны талаар янз бүрийн мэдээлэл их гарлаа. Энэ махны стандартыг хэзээ гарах вэ. Дулааны үйлдвэрлэлээр боловсруулж байгаа махыг бүгд дотоодын компани хийдэг болмоор байна. Энэ чигээрээ яваад байвал гурил болон газар тариалангийн ажлыг гадныхан хийдэг болно.

Иймд үндэсний компани дэмжих шаардлагатай байна, үүн дээр хэрхэн анхаарах вэ. Хүнсний хангамжийг сайжруулахад газрын асуудал чухал. Гэтэл Газрын тухай хууль дээр газрыг дуудлага худалдаагаар өгнө гэж байгаа. Цаашдаа төсөл хөтөлбөрөөр, хугацаатай газрыг ашиглуулах шаардлага байна. ХХААЯ энэ саналыг хуульд оруулахаар БОЯ-нд хүргүүлсэн үү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ