МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Багануур-Мөнгөнморьт чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг 10 дугаар сарын 01-ний дотор нээх чиглэл өглөө
2022.06.15
Зам, Тээвэр

Багануур-Мөнгөнморьт чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг 10 дугаар сарын 01-ний дотор нээх чиглэл өглөө

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Н.Энхболд, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон ЗТХЯ, ЗТХТ-ийн удирдлагуудын хамт Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60,0 км хатуу хучилттай авто замын барилгын ажилтай танилцлаа.

Авто замын ажлыг "Тотал инж" ХХК 36 км, "Рингроуд" ХХК 24 км -ийн түншлэлээр тус тус барьж гүйцэтгэхээр 2019.08.05-ны өдөр гэрээ байгуулан эхлүүлсэн бөгөөд 2020.10.30-нд хугацаа дууссан боловч төсөвт үлдэгдэл санхүүжилт 2020-2022 онд хэсэгчлэн тусгагдсанаас шалтгаалан 2022.11.30-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан талаар ЗТХЯ-аас танилцууллаа.

Ажлын явцын хувьд "Тотал инж" ХХК нь 75%, "Рингроуд" ХХК нь 47%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 12%-ийн хоцрогдолтой явагдаж байна!

Автозамын барилгын ажил удааширч байгаа нөхцөл байдалтай холбогдуулан:

Гүйцэтгэл удаашралтай байгаа "Рингроуд" ХХК-ийн хариуцаж байгаа хэсгийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, туслан гүйцэтгэгч нэмэгдүүлэх замаар гүйцэтгэлийг сайжруулах талаар ЗТХЯ болон ЗТХТ-ийн холбогдох албан тушаалтнуудад;

Барилгын ажлын гүйцэтгэлээ чанартай, шуурхай явуулж, санхүүжилтээ гүйцэтгэлээр тооцон шийдвэрлүүлэх талаар "Тотал инж" ХХК-ийн удирдлагуудтай санал солилцон, 2022.10.01-ний дотор автозамын зорчих хөдөлгөөнийг нээх чиглэл өгч, бүх шатанд анхаарч ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ