2022.06.10
Эрүүл мэнд

Т.Аубакир: Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо алслагдсан аймгуудад үр дүнгээ өгч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.10\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Энэ асуулга цаг үеэ олсон асуудал. D вирусын халдварын асуудал, D вирустэй хүмүүсийг эрт оношлох, эрт эмчлэх, гэх зэргээр. Сүүлийн хоёр Засгийн газар Монгол улсын иргэдийн нийгмийн эрүүл мэндэд онцгой анхаараад явж байгаа. Шат ахицтай олон ажлуудыг хийгээд явж байна. Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог оруулж ирсэн. Баян-өлгий аймгийн эмнэлгийн хүрэлцдэггүй байсан төсөв эмч, нар урамшууллаа авч үйлчилгээний чанар дээр анхаараад эхэллээ. Эмнэлгийнхээ засвар, үйлчилгээг хийгээд иргэдэд ая тухтай үйлчлэх, эмийн хангалт зэрэг эдгээр асуудал дээр гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо бодитой үр дүн, үр өгөөжөө өгч байгаа. Засгийн газраас дэвшүүлсэн эрүүл мэндийг дэмжих төв мөн адил үр дүнтэй байна. Цаашдаа ч өгөх ёстой.

Манай аймагт D вирустэй 573 хүн бий. Улсаас хөнгөлөлттэй дүнгээр эмээ аваад эдгээд явж байна. Аймгийнхаа зүгээс эрүүл мэндийн салбарынхандаа талархлаа. Монгол улсын хэмжээнд дурангийн хагалгааны аппаратгүй аймаг манай аймаг байсан. 2-3 хоногийн өмнө дурангийн хагалгааны аппарат ашиглалтад ороод нэг хоногийн дотор 6 хүн хагалгаа хийлгэсэн. Жилд Баян-Өлгий аймгаас 3000 гаруй хүн талдаа 1700 км зам туулж ирээд хагалгаа хийлгээд явдаг байсан бол одоо аймагтаа хийх боломжтой болсонд эрүүл мэндийн яамныхандаа баярлалаа. Цаашдаа эмийн чанар дээр анхаарч, нийгмийн эрүүл мэндийн тухай хуулиа яаралтай оруулж ирэх хэрэгтэй.  

ШИНЭ МЭДЭЭ