МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгийн соёл, урлагийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа
2022.06.09
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дархан-Уул аймгийн соёл, урлагийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн Г.Дамдинням  Б.Жавхлан, Б.Баттөмөр нарын  хамт Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн байгууллагын удирдлагуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Соёлын тухай хууль болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн боломжийн тухайд санал солилцлоо.

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Удирдах ажилтнуудын сургалт” -д оролцохоор аймгийн Соёл, урлагийн газрын даргаар ахлуулсан Залуучууд театр, Музей, Хүүхдийн номын сан, Төв номын сангийн удирдлагууд болон Дархан, Шарын гол, Хонгор сумдын соёлын төвийн эрхлэгч нар хүрэлцэн иржээ.

ШИНЭ МЭДЭЭ