МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09
Эрүүл мэнд

Т.Энхтүвшин: Амьгүй донороос эрхтэн авсан тохиолдолд оршуулгын зардлын НДС-аас авахаар байсан, энэ заалт яагаад хасагдсан бэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар · Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн: Т.Энхтүвшин: 

Энэ хуульд 5 өөрчлөлт орно. Гэтэл нэг чухал өөрчлөлт ороогүй байна. Амьгүй донороос эрхтэн авч олон хүний амь насыг аварч байгаа. Оршуулгын зардлын НДС-аас авахаар байсан. Энэ хасагдсан байна, яагаад хасагдсан бэ. Энэ хууль батлагдсанаар олон хүнд буян болж, амь амьдрал бэлэглэнэ. Жилдээ хэдэн хүнд эрхтэн шилжүүлэх хагалгаа орж байна, ямар амжилт гарч байна. Жишээ нь элэг шилжүүлэн сулгах, чөмөг шилжүүлэх....

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ