МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09
Хууль, эрх зүй

Т.Энхтүвшин: Төрийн албаны шалгалтыг олон хүн давахгүй байна

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн: Т.Энхтүвшин: 

Энэ хуулийг дэмжиж байна. Дэлхий нийтээрээ хувь хүний хөгжил, ёс зүйд анхаараад явж байна. Энэ хуультай зэрэгцээд төрийн албан хаагчдын цалин хөлс болон энэ албанд ямар хүмүүсийг оруулах вэ гэдгээ бодож үзэх цаг болсон. Төрийн албаны шалгалтыг давахгүй байна. Нэг аймагт 200 гаруй хүн дутагдалтай байна. Бас улс төрийн нөлөөллөөр дарга нар томилогдож ажлаа хийхгүй байгаа учраас нэр хүнд нь унаж байна. Энэ хуульд Төрийн болон Орон нутгийн өмчит компани удирдлагууд орох уу. Цагдаа, багш, эмч нарын ёс зүйн дүрэм байдаг.Үүнийг нэгтгээд явах боломж байна. Ес зүйн хороо Ёс зүйн зөвлөлтэй байх юм байна. Бүрэлдэхүүнд ямар хүмүүс орох вэ. Цаашдаа ёс зүйтэй төрийн албан хаагчидтай болох ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ