МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09
Хууль, эрх зүй

Ж.Бат-Эрдэнэ: Тендерийн гүйцэтгэлийн чанар, хариуцлагын асуудлыг хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Төрийн нарийн бичгийн дарга нарын хамгийн гол зүйл бол бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, тендерийг зөв, чанартай зохион байгуулах, хүлээж авах, ашиглалтад зөв ашиглах асуудал байдаг. Таны оруулж ирж байгаа энэ хуулинд чанарын асуудал яаж тавигдах юм бэ?  Жишээ нь тендерийн баталгаатай холбоотой асуудлыг 1-2 хувь байсныг 0,5 хувь, гүйцэтгэлийн баталгаа 5 хувь байсныг 3 хувь болгосон байна. Энэ чинь чанартай урвуу болж хувирах гээд байна шүү дээ. Эдийн засгийн хүнд үед аж ахуй нэгж, иргэддээ хөнгөлөлт үзүүлээд явах юм байна. Үүнийгээ буцаагаад дээшлүүлэх юм уу? Хяналт байх уу. Энэ чигээрээ байх юм уу.

Төрийн нарийн бичгийн дарга нарын толгой өвдөж байгаа асуудал нь чанартай холбоотой. Чанартай байлгахын тулд бид нар гүйцэтгэлийн баталгаа гэж зүйл бий болгож байгаа. Чанаргүй барилга, байгууламж баригдаад байгаа тал дээр ялангуяа орон нутаг дээр яаж арга хэмжээ авах юм бэ? Салбар бүрийн төрийн нарийн бичгийн дарга нар үүн дээр ямар хэмнэлтүүд тавьж байгаа вэ? Зураг төсөлтэй холбоотой асуудлууд байна. Барилга хот байгуулалтын газраар батлагдаад ирж байгаа зурагны чанар хэр байгаа юм бэ? Үүний хариуцлагыг хэн хариуцах юм. Энд өөрийн гэсэн стандарт байх ёстой. Захиалагч нь болж байгаа аймаг, сумдын засаг дарга нар ямар хариуцлагатай байх юм?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ