2022.06.02
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Тендерийн тухай хуульд эмийн чанарын асуудлыг тодорхой тусгах асуудлыг хөндсөн үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.02\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Тендерийн хуулийг 2 сарын өмнө хэлэлцэх эсэхийг шийдэж байсан. Нойлийн цаасан дээрээ тендер зарладаг, 20 тэрбум долларын том төслүүд дээр тендергүй томчууд нь нийлж хуулийн хулгай хийх гэж байна гэсэн асуудлыг хөндсөн. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

Сүүлийн үед эмийн чанартай холбоотой бүлгийн асуудал зөвшөөрлийн тухай хууль дээр ч яригдаж байсан. Үүний шалтгаан, нөхцлийг судлаад үзэхээр тендерийн хуультай холбогдоод байгаа юм. Манай улсын эм ханган нийлүүлж байгаа нийт эргэлтийн 80 хувь нь тендерээр эм авдаг. 80 хувьд нь чанар муутай эм байгаад тендерийн хуулийн нэг заалтыг ашиглаж шалгаруулдаг юм байна. Тодруулбал, үндэсний буюу дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн авах юм бол давуу тал болно гэсэн заалтыг ашигладаг. Гадаадын өндөр чанартай эм, эмнэлгийн бүтээгдэхүүн санал болгосон ч Монгол улсад үйлдвэрлэж байгаа бол тухайн эмний чанартай, чанаргүй байх хамаагүй. Ийм асуудал байна.

Эмний  асуудал дээр үнэ хямд байх гэсэн зарчим байх ёстой юу? Аль болох олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үед гарч байгаа эмээр хангахгүй бол чанаргүй эмийн хэрэглээтэй болсноос олон хүн нас барж байна. Тэгэхээр тендерийн хуульд эм, эмнэлгийн бүтээгдэхүүн дээр үндэсний байдлыг давуу болгож шалгаруулна гэснийг эмэн дээр үйлчлэхгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Хууль санаачлагчид үүнийг ярьсан уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ