МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.31
Хууль, эрх зүй

Ж.Бат-Эрдэнэ: ХАА-н салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн кластер байдлаар хөгжүүлж, дэмжих вэ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Хөдөө аж ахуй, үйлдвэржилттэй холбоотой жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх, орлого бий болгох, ажлын байр бий болгох гээд бидний зорьж байгаа зүйл энэ. Үүнд Эдийн засгийн хөгжлийн яам ямар оролцоотой байх вэ? Ойрын ирээдүйд санхүүжилт 500 сая төгрөг гэж байна. Ерөөсөө дэмжлэг.

Сүү сүүн бүтээгдэхүүн, махны боловсруулалттай холбоотой юм хийе гэсэн маш олон иргэд бий. Эдгээрт санхүүжилт, механикжуулахад, тоног төхөөрөмжийн  дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Дэмжлэг бодлого хоёрын уялдаа байх ёстой. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн кластер байдлаар хөгжүүлж, дэмжих вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ