2022.05.31
Хууль, эрх зүй

Ж.Батжаргал: ХААН-н чиглэлийн кропараци байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Өмнөх хуралдаанаар боловсон хүчин, мэргэжилтнээ бэлтгэх асуудлыг хөндсөн. Хөдөө аж ахуйн инженер, механикийн асуудал, агрономич, малын эмч, мал зүйчдийн талаар тодорхой болгох хэрэгтэй. МСҮТ-өө түшиглэж сүү, ногоо, жимсний чиглэлд мэргэжилтэй ажилтнаа бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нь уялдуулах ажлыг нэр зааж тодорхой болгож байж ажиллах хүчний бодлого шийдвэрт том үр дүн авч ирнэ гэж бодож байгаа юм.

Бэлчээрийн аж ахуйн бүс нутгуудад сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулах замаар тэнд байгаа нөөцүүдийг бүрэн татаж эргэлтэд оруулах, үүгээр дамжуулж малчдын орлогыг нэмэгдүүлэх, хүнсний хангамжаа нэмэгдүүлэх бололцоо бидэнд байна. Мөн манайд жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хатаадаг технологийг оруулж ирэх боломж байгаа.

Хөдөө аж ахуйг дэмжих санг хөдөө аж ахуйн кропараци болгоод төрөөс авч хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, менежмент, санхүү зэрэг бүх зохицуулалтыг үүгээр хангуулдаг байх хэрэгтэй. Бидний хийх гэж буй ажлууд шинжлэх ухааны судалгаанд тулгуурлах ёстой. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ