Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, энгийн гадаад паспортыг бусдад барьцаалахыг хориглоно
2022.05.31
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, энгийн гадаад паспортыг бусдад барьцаалахыг хориглоно

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт уг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч байна гэж заасан.

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж, хэрэгжүүлэх, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч нар Архангай аймгийн 51 обьектод, Баян-Өлгий аймгийн 296 обьектод, Дархан-Уул аймгийн 100 обьектод, Дорноговь аймгийн 173 обьектод, Дундговь аймгийн 15 обьектод, Орхон аймгийн 42 обьектод, Сүхбаатар аймгийн 25 обьектод, Төв аймгийн 40 обьектод, Увс аймгийн 11 обьектод, Ховд аймгийн 41 обьектод тус тус шалгалт хийжээ.

Шалгалтын хугацаанд нийт 806 обьектоос 146 зөрчил илрүүлсэн бөгөөд иргэний үнэмлэх барьцаалсан 86, энгийн гадаад паспорт барьцаалсан 4, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ барьцаалсан 5, төрсний гэрчилгээ барьцаалсан 51 зөрчлийг тус тус илрүүлж, барьцаалсан бичиг баримтыг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авсан байна. Хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний 2 нь Баян-Өлгий аймагт, 2 нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа  барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байх бөгөөд эдгээр гэрчилгээг хаяж гээгдүүлсэн шалтгаанаар хүчингүй болгуулж шинээр гэрчилгээ авсан байна. Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасны дагуу 10 хүн, хуулийн этгээдийн зөрчилд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 250.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Цаашид иргэн, хуулийн этгээдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний бичиг баримт болон улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалахгүй байхыг анхааруулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0091
Controller Execution Time ( User Module / Page )  0.4505
Total Execution Time  0.4596
  GET DATA  
$_GET['id']   11194
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,703,408 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/83396
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11194 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11194'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11194' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11194 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11194' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '83396' 
0.4269   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11194 OR `map`.`user_id` = 11194) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)