МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Цэрэнпунцаг: Ажиллах хүчний асуудалд Засгийн газар ямар бодлого барьж байна вэ

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

Хөдөө тойргоороо явж ажиллаад ирлээ. Ард түмэн маань үнийн өсөлтийн талаар ярьж байна. Энэ тал дээр Засгийн газар яаж хандаж байгаа вэ. Ажиллах хүч, цалин хөлсний тал дээр яаж ажиллаж, шийдэх юм. Инфляц өндөр, хувийн хэвшил цалингаа нэмэхээс нааш ажиллах хүн олдохгүй байна. Төгрөгийн ханшны сулралтай. Энэ чиглэлд 2023 онд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ.

Хоёрдугаарт Засгийн газар үнэт цаас гаргана гээд байгаа. Үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, үнэт цаасны арилжааг тогтмолжуулах гол зорилгоор. Энэ авсан мөнгөө яах юм. Юунд ашиглах вэ? Босгосон мөнгөөрөө доллар авч гадагшаа өрөө дарах юм уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ