МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баттөмөр: Засгийн газрын хүнсний чиглэлээр дэвшүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт ямар үр дүнтэй байна

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Манай үе үеийн Засгийн газрууд ажлаа сайн хийсэн бол өнөөдөр бид ийм асуудал яриад суухгүй байсан. Манай хүнсний хэрэглээ цөөхөн. Монгол малын мах манайхан л хэрэглэнэ, экспортолно гэж байхгүй юм байна лээ. Энэ талаар манай бодлогуудад бий. Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн энэ чиглэлийн ажлын биелэлт ямар байна.

Бордоо, хүлэмж, агуулга, механикийн ажил ямар байна. ШУ технологийн дэвшлийг яаж ашиглаж байна. 2019 онд Дархан Уул аймагт Малын удмын сан гэж байгуулсан. Энэ газар ямар ажил, яаж хийж байна. Манайхаас гарч байгаа гол мөрний усаа ашиглах ямар бодлого байна. Дарханы Орхон суманд хуваариа ногоо тарьж байгаа хүмүүс бага хүүтэй зээл сонирхдог, энэ талаар юу хийх гэж байна.  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ