2022.05.13
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Эрх баригч шийдвэр гаргагч нар барьцаалагдсан гэсэн үг

УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

УИХ шийдвэрээ гаргаад өөрсдөө өөрчлөх гэж байна. Энэ бол Засгийн газар, УИХ барьцаалагдсан байна гэсэн үг. Тухайн үед энэ хуулийг ард түмэнд ээлтэй хууль гаргах гэж байна, галтай шийдвэр гэж хүлээж авсан. IPO гаргахад зарим банк бэлэн бус байна уу, нэрийн гаргаж болох уу. Тодорхой хэлээрэй, тодорхой бус байж болохгүй, шалтгаанын хэлээрэй.

Энд шалтгаанын хэлсэн байна. Банкнуудын активын үнэлгээг бодитоор гаргах шаардлага байна гэж. УИХ гаргасан шийдвэрийнхээ хугацаанд өөрчлөлт оруулах гэж байгаа нь эргэлзээг төрүүлж байна. Иймд банканд мөнгөө хадгалуулдаг, үйлчлүүлдэг иргэдийн саналыг авсан уу.

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн   хариуллаа.    

ШИНЭ МЭДЭЭ