Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх баг ажиллаж эхэллээ
2022.05.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх баг ажиллаж эхэллээ

Манай Улсад ажиллаж байгаа Кембрижийн их сургуулийн судлаачдын багтай уулзаж, хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа. Байгалийн ухаан, математик, англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хамтарсан баг энэ сарын 21-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот болон сонгогдсон аймгуудад ажиллаж боловсролын орчин, нөхцөл, хүний нөөц, сургалтын арга барил зэрэгтэй нарийвчлан танилцана.

Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших боломжийг тэгш олгох, хот хөдөөгийн, хувийн болон төрийн сургууль гэсэн ялгаатай байдлыг арилгахад энэ хамтын ажиллагаа чиглэх ёстой. Бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна сургалтынхаа чанарт анхаарч, зэрэг хөгжүүлж авч явах ёстой.

Цаашид Кембрижийн сургуулийн оролцоо, дэмжлэгтэйгээр

  •  Олон улсын хөтөлбөртэй үндэсний хөтөлбөрөө илүү ойртуулах, чанаржуулах,
  • Багш бэлтгэх, дахин сургах, чадавхжуулах тогтолцоог бэхжүүлэх,
  • Үнэлгээний тогтолцоогоо сайжруулах,
  • Төрөлжсөн ахлах сургууль байгуулах,
  • Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулах хүсэлтэй байгаагаа Боловсролын сайд илэрхийллээ.

Кембрижийн багийн ахлагч Стийв Кинг Монгол Улсын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцах нь илүү үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хамтын ажиллагааны хүрээнд эхний тайлан эмхэтгэлийг 6 дугаар сар гэхэд бэлэн болгож манай талд хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. .

ШИНЭ МЭДЭЭ