МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Мөнхцэцэг: Ус бол аливаа улсын үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл байдаг
2022.05.10
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Г.Мөнхцэцэг: Ус бол аливаа улсын үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл байдаг

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2022.05.09/ төрийн ордонд боллоо.

Усны тухай хуулийг 2004 онд баталсан бөгөөд 2012 онд шинэчилсэн найруулгыг баталж байсан. Түүнээс хойш нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсаар өнөөдрийг хүрсэн юм. Иймд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ажлын хэсгийг ахалж, усны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Хуульд тусгагдсан нэмэлт өөрчлөлтүүд бодит байдалд хэрхэн нийцэж байгаа болон, усны нөөцийн бодит байдлын талаар ажлын хэсэг, холбогдох мэргэжилтнүүд, усны салбарын эрдэмтэн докторууд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ус бол аливаа улсын үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл байдаг учир эдийн засгаас түрүүнд авч үздэг. Тэр ч утгаараа АНУ-д гэхэд батлан хамгаалах яам нь хариуцдаг бол манай улсад өнөөдөр яам хоорондын уялдаа холбоо чухал байгаагаас гадна нэгдсэн мэдээллийн сан датаг бүрдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Улсын хэмжээнд хүн амьтны ундны усны хэрэгцээг газар доорх гүний усаар хангадаг ч гидрогеологийн бүрэн судалгаа хийгдээгүй байгааг ч хэлж байлаа. Мөн уул уурхайн салбарт хамгийн их хэрэглээтэй байгааг олонхи нь онцолж, цэнгэг усны 200 орчим орд байгаагаас 40 гаруйг нь уул уурхайд ашиглаж байгаа онцоллоо. Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил 2018 оноос эхэлсэн, энэ хуулийн өөрчлөлтийг ирэх намрын чуулганаар эцсийн байдлаар шийдвэрлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ