МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.05
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Олон улсад болон дотоодод тээвэрлэлт хийж буй машин, техникийн хяналтыг хэрхэн хийх вэ

УИХ-ын /2022,05,05/-ны өдрийн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Энэ чухал хэлэлцээр. Жолооч нарыг хянах гэх мэт, олон асуудал шийдэгдэнэ. Гэхдээ бид хил давахдаа энэ конвенцоо дагах юм уу, эсвэл Улаанбаатараас Баян-Өлгий рүү 1600 км өдөх шөнөгүй давхиад орох уу. Хяналт дотооддоо мөрдөгдөх үү. Бас гадаадад явахад өөрчилдөг  номерын асуудал хэзээ шийдэгдэх вэ. Хэмнэлтийн хууль орж ирэхэд төрийн байгууллагын машины номерын өнгийг өөрчилье гэж ярьсан.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ