МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.28
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Далд эдийн засгийг яаж ил болгох вэ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Энэ төсвийн тодотголыг сайн тооцоолж гаргах ёстой. Монголын төрийн зохицуулалт хийж байна. үүнийг зарим хүн ойлгодоггүй. Энэ бол нэг хэсгийн ашиг сонирхлыг нийтийн ашгийн тулд хөндөх, зарим зүйлсийг золиослох хэрэгтэй. мөн хувьчлал дээр маш болгоомжтой хандах ёстой. Бүх хувьчлал сайн болоогүй, хар бараан үр дүн дагуулсан зүйл бий. Түүнчлэн 400 хүнтэй ажилчидтай холбоотой дэд дарга нарын асуудал яригдаж байна.

Үүнийг  дэмжихгүй байна. Дэд дарга байх хэрэгтэй. Бид дараагийн хямралд бэлэн байх хэрэгтэй. Далд эдийн засгийг яаж ил болгох вэ, Ерөнхий сайд тодорхой зүйл хэлсэн. Энэ чиглэлд тодотголд юу орж ирсэн бэ. Алт бол доллар. Лондонгийн металлын биржийн үнэ дээр нэмэх нь 5 хувь гэж байгаа.Заавал 5 хувь нэмэх шаардлага бий юу. Бүтээмжийг нэмэгдүүлэх ямар ажил байна. УИХ-аас юу хиймээр байна.  

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Хүрэлбаатар хариуллаа.    

ШИНЭ МЭДЭЭ