2022.04.28
Орон нутгийн хөгжил
Хог боловсруулах үйлдвэрийн төсөл хэвийн үргэлжилнэ
2019 онд Орхон аймагт хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барих гэрээг байгуулсан. Цар тахлын улмаас ажил нь зогсоод байсан юм. Ийнхүү зогсоод байсан төсөл өдгөө хэвийн үргэлжлэх болсныг УИХ-ын гишүүн Д.Батлут мэдээллээ.
Уг төсөл хэвийн үргэлжлэх болсонтой холбогдуулан цаашид төслийг хариуцах Засаг дарга С.Батжаргал түүний багт амжилт хүссэн юм. Төсөлд Польш Улсын Засгийн газраас 9 сая еврогийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хийнэ. Үүний хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.