МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: ЭХЭМҮТ-ийн ажилчдын хүүхдүүд хамрагдах цэцэрлэг барих боломжтой юу

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2022.04.21/ хуралдлаа. Хурлаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Монгол улсын Засгийн газар болон НЗДТГ-аас 200 тэрбум төгрөгөөр ирэх 9-р сарын 1 гэхэд Улаанбаатар хотын цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Бага сургууль болон цэцэрлэгийн барилгыг нэг дор цогцлоон барих нь эцэг эхчүүдэд үр хүүхдээ хол хүргэх шаардлагагүй, гэртэй нь ойрхон байх нь илүү чухал байдаг тул цогцлоон шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Мөн БГД-т байрлах ЭХЭМҮТ -ийн хамт олноос тогтмол ирдэг дотоодын ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах боломжтой юу?

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

Тэрээр Төсвийн байнгын хорооны хурлын үеэр нэмж тодрууллаа.

Үнийн өсөлттэй хүнд цаг үед хүнсний НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн хуулийг эргэн харж, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь иргэдэд шууд бодитоор нөлөөлөх алхмууд болж чадна.

ШИНЭ МЭДЭЭ