МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг хөнгөлөх асуудлыг төсвийн тодотголд тусгах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Төсвийн тодотголыг дэмжиж байгаа. Тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг хөнгөлөх асуудлыг төсвийн тодотголд тусгах нь хэрэгтэй гэж үзэж байна. Мөн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлд 34 хувь хүртэлх хувьцааг олон нийтийн эзэмшилд гаргана гэсэн байна. Энэ ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй. 2024 онд том компаниудын хувьцааг ард түмэндээ нээлттэй, зах зээлд гаргах бэлтгэл ажил хийгдэж байгаад сайшаалтай байна.

Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль гарч байна. Цаашдаа үр дүнтэй, өндөр бүтээмжтэй төр болгох чиглэлд энэ хууль нэлээн ач холбогдолтой байна гэж бодож байна.

Тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний төслийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 510 сая ам.доллар хүртэлх эх үүсвэр болон Тавантолгой дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийн 70 хувийн санхүүжилт болох 565 сая ам.долларын эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжих тохиолдолд Засгийн газрын өрийн үлдэгдэл, ДНБ-д эзлэх харьцаа 2022 онд 60.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байна гэжээ. Тэгэхээр бид энэ асуудалд анхааралтай хандахгүй бол Засгийн газрын өр нэмэгдээд байвал инфляци гэх аюултай зүйл дарагдах юм уу? Ард түмэнд хамгийн түрүүнд хүндэрч очих зүйл бол инфляци. Тэгэхээр Засгийн газрын өр нэмэгдэх тусам өндөр эрсдэл гарч ирэх болов уу гэж болгоомжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ