МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин: Төрийн үйлчилгээний ажилчдын цалин нэмэгдүүлж, илүү цагийн урамшууллыг нь хэвийн олгоно
2022.04.19
Улстөр

Т.Энхтүвшин: Төрийн үйлчилгээний ажилчдын цалин нэмэгдүүлж, илүү цагийн урамшууллыг нь хэвийн олгоно

УИХ-ын  гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тодотголын асуудлаар ярилцлаа.

Таны хувьд Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тодотголд ямар байр суурьтай байна вэ?

Цаг үеэ олсон зөв шийдвэр гэж эерэгээр харж байгаа. Иргэд идэх хоолтой байх уу, сум багийн дарга нар шинэ байртай байх уу, орон нутгуудад шинэ соёлын төвийн барилга хэрэгтэй юу гээд бодвол иргэд идэх хоолтой байх нь зөв. Тийм учраас дэмжиж байгаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтууд буюу сумдыг аймагтай холбосон автозам, соёлын төвийн барилгуудыг царцаах, ТӨҮГ, ТӨХК-дын орлогч, дэд дарга нарыг цөөлье гээд сул урсдаг төсвүүдийг хэмнэе гэж байгаа юм.

Төрийн үйлчилгээний албан хаагчдыг буцаад хэвийн ажиллах, цалинг нэмэх, тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын урамшууллыг хэвийн олгох ёстой гэдэг байр суурийг та нэлээд хүчтэй илэрхийлээд байгаа. Төсвийн тодотголоор энэ асуудлыг шийдвэрлэж чадах уу?

Боловсрол, эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарт төрийн үйлчилгээний алба хаагчид цэвэрлэгээ үйлчилгээ, тог цахилгаан, сантехникч, мужаан, соёлын ажилтнууд гээд хамаг чухал албыг тэд залгуулсан. Нийтдээ 43 мянга орчин хүн энэ ангилалд багтдаг. ТҮ1-ТҮ3  гэсэн цалингийн ангилалтай хүмүүс. Эдгээр хүмүүсийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс гэрээт ажилтан болгож, төрийн ангиллаас хасчихсан байсан.

Тэгвэл энэ удаагийн төсвийн тодотголоор Төрийн үйлчилгээний албан хаагчдыг үндсэн ангиллаар нь ажиллуулж, улмаар илүү цагийн нэмэгдэл олгож, цалин үйлчилгээг нь нэмэгдүүлж, тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж бодож олгох нь зөв юм гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж, үүнийг нь намын бүлэг сая дэмжлээ. УИХ-аар удахгүй хуульчилж батална. Хямрал болж байна, түүнчлэн хөдөө суманд төрийн үйлчилгээг хувийн хэвшил нь гүйцэтгээд явах ийм боломж бүрдээгүй учраас хэвээр нь ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн.

Нийт хэдэн тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон бэ?

Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд 34 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Төсвийн тодотголоор бол цалинг нь нэмэгдүүлье гэж тооцсон.

Энэ бол чухал шийдвэр байна. Орон нутгаас сонгогдсон гишүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зарим иргэдэд нэлээд маргаан дагуулаад байх шиг. Торгуулийг 50 хувиар нэмье гэсэн агуулгаар шүүмжлэл өрнөж байна. Үүнд тайлбар хийх үү?

Зарим хэвлэлүүд, иргэд л буруу ойлгогдохоор мушгин гуйвуулаад байгаа юм. Ер нь бол бид “Зөрчлийн хууль” иргэдийн амьдралд хэрхэн хэрэгждэгийг хэн хүнгүй мэднэ. Үүнийг засаж өөрчлөх ёстой гэдгийг иргэд сонгогчид маань уулзалтаар хэлдэг. Тийм учраас бид хэд нийлэн өргөн мэдүүлсэн юм. Зөрчлийн тухай хуульд “дийлэнх нь ТОРГОХ” гэсэн санкцтай байсан. Бидний зүгээс шууд торгох нь буруу. Ядаж эхлээд САНУУЛДАГ байя!” гэдэг агуулга нэмсэн.

Нийгэм, хувь хүнд элдэв хохиролгүй бол торголгүй сануулж, анхааруулдаг болъё л гэж байгаа юм. Зөвхөн 2020 онд Зөрчлийн хуулийн дагуу ТОРГОЖ, 176 тэрбумын шийтгэл оногдуулсан байна. Уг шийтгэлийн 92 хувь авто тээвэртэй холбоотой зөрчил. Энэ мөнгөний 40 гаруй хувь төлөгдсөн. Тухайлбал авто машин, унаа тэргээ бусдад зарахад, эсвэл цөөн хэд нь ухамсраараа төлсөн байдаг. Эндээс үзэхэд амьдралд нийцэхгүй байгаа биз.

Бидний зүгээс бол тухайн хүн сумын төвд мотоциклтой явахдаа каскгүй байвал эхний удаа САНУУЛ, машиныхаа бүсийг зүүгээгүй бол сануул гэдэг санкц л санал болгож байгаа юм. Эхний удаа заавал сануул, дараа нь торго. Хэрэв торгуулиа төлөхгүй байвал дахин сануул, тэгээд болохгүй бол торгуулийг нь нэмэгдүүлж болно гэж заасан. Тээврийн цагдаагийн газар, орон нутгийн цагдаагийн газрууд, Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай уулзаж, судалж үзсэн. Замын цагдаагийн байгууллагад бол ийм төрлийн анхааруулга өгөх бүртгэлийн систем нь хийгдчихсэн юм билээ.

Гол нь алдаагаа дахин давтвал торго, торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол нэмээд торго гэсэн санаа байсан юм байна тийм үү!

Тэгэлгүй яахав. Торгууль төлөлт байгаа учраас нэмэгдүүлэх арга нь энэ гэж үзсэн юм. Хугацаанд нь төлбөл урамшуулдаг байж болох арга юм. Гэхдээ үүнийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэгтгэгдээд явна. Нэмээд бид нар Зөрчлийн хуульд байхгүй байсан заалтуудын нэмэх санал гаргасан.

Тухайлбал, Нийтийн орон сууц барихдаа явган явах зам талбай, машин зогсоол байгуулаагүй бол, өвлийн улиралд иргэний биед гэмтэл учруулж болзошгүй гялгар плитагаар зам тавьсан бол хариуцлага тооцдог байх гэх мэт чухал заалтууд үлдсэн байсныг нэмж оруулж байгаа юм. Ийм зүйлийг шалгаж хүлээж ёстой мэргэжлийн хяналтынханд хариуцлага тооцдог болъё гэж байгаа юм. Хөдөө орон нутгийн иргэдийн ганц ярьж байгаа, амьдралд хэрэгждэггүй хууль бол ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ гэдгийг орон нутгийн иргэд ярьсан. Хүмүүс торгуулиа хугацаанд нь төлбөл урамшуулъя, хождуулбал торгуулийг нь нэмье л гэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0053
Controller Execution Time ( User Module / Page )  0.3902
Total Execution Time  0.3956
  GET DATA  
$_GET['id']   10678
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,852,432 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/82242
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10678' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10678' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10678 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10678'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10678' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10678 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10678' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '82242' 
0.3795   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10678 OR `map`.`user_id` = 10678) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)