2022.04.14
Хууль, эрх зүй

Ж.Батжаргал: Шууд хөрөнгө оруулалтыг татах бололцоог бий болгох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хэлэлцүүлгийн түвшинд анхаармаар асуудал байна. Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд паркуудын байршил чиглэл, тусгай зөвшөөрлийг өгч байгаа. Бүх паркуудыг төрийн хөрөнгөөр хийж чадахгүй. Хамгийн түрүүнд аль байршилд ямар чиглэлийн парк байгуулах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Энэ хуулийн хүрээнд эхний ээлжид Засгийн газарт чиглэл өгөх хэрэгтэй.

Томоохон төсөл эхлүүлэхдээ дагаж бий болох үйлдвэрийн асуудлаа дутуу судалдаг. Тэрнээс болоод цогцолбор болгон хөгжиж чаддаггүй. Төрийн бодлого, санхүү, татвар цогцоороо бий болсон томоохон зүйлээ дагаж хөгжих ёстой. Байгаа хязгаарлагдмал нөөцөө үр дүнгүй байршуулчихаад байна.

Шууд хөрөнгө оруулалтыг татах бололцоог бий болгох ёстой. Эдийн засгийн цогц таатай орчинг бүрдүүлэхэд бид юу хийж чадах вэ. Хөрөнгө оруулагч нарт баталгаатай, итгэлцэлтэй зүйлийг яаж бий болгох вэ гэдэг чухал. Паркийн захиргаа заавал төрийн чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага байх ёстой юм уу? Төр хувийн хэвшлийн оролцоотой хөгжих олон улсын сайн жишиг байна уу ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ