МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Уул уурхай, Ашигт малтмал

Э.Батшугар: Манай улсад хэдэн аж үйлдвэрийн парк бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

Хуулийг дэмжиж байна. Үйлдвэрлэл технологийн парк манай улсын эдийн засгийн тулгуур болж, экспортыг дэмжиж, импортыг орлоно.Дэлхий сайн муу аль аль жишиг байна. Жишээ нь 2002 онд Вьетнамд 71 үйлдвэр, технологийн парк байсан. Тухайн үед Вьетнамын экспортын орлого 16 тэрбум доллар байсан 2021 онд 575 үйлдвэр, технологийн парк байгуулагдсан. Экспорт нь нэмэгдээд 336 тэрбум доллар буюу 21 хувиар нэмэгдсэн. Амжилттай хэрэгжүүлэхэд зорилго нь маш тодорхой байх хэрэгтэй.

Харин Казахстан улсад зорилго нь тодорхой биш учраас аж үйлдвэрийн парк үр дүнгээ өгөөгүй. Ийм энэ паркуудыг амжилттай ажиллуулахад зорилго тодорхой, стандарт хангасан,эрх зүйг болон татварын дэмжлэг сайн, ажиллах хүчин хангалттай байх ёстой. Эндээс харахад манай улсад хүнд үйлдвэрээ хөгжүүлээд аж үйлдвэрийн парк байгуулах боломжтой. Шинэ сэргэлтийн бодлого болон аж үйлдвэрийн сэргэлттэй хэр холбогдох вэ? Өнөөдөр манай улсад хэдэн аж үйлдвэрийн парк бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулж байна вэ.Үйл ажиллагаа явуулж байгаа аж үйлдвэрийн паркад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бэ. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ