УБЕГ-ын Барьцааны гэрээтэй холбоотой үйлчилгээ цахимжлаа
2022.04.14
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

УБЕГ-ын Барьцааны гэрээтэй холбоотой үйлчилгээ цахимжлаа

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Голомт банк хамтран үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээний бүртгэлийг цахимжуулан, иргэд харилцагчдын цаг завыг хэмнэх технологийн дэвшилтэт шийдэл бүхий онлайн EPRS системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

Тус цахим ажилтай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг нар өнөөдөр /2022.04.14/ мэдээлэл хийлээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр улсын хэмжээнд /нийслэл, орон нутаг/ жилд дунджаар буюу 2021 оны байдлаар иргэн, хуулийн этгээдэд нийт 463,549 бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнээс:

-          Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн анхны бүртгэл- 58102 буюу нийт бүртгэлийн 12.5%

-          Өмчлөх эрх шилжих бүртгэл – 90,883 буюу 19.6%

-          Бүртгэлд оруулах нэмэлт өөрчлөлт – 16,378 буюу 3.5%

-          Бусад гэрээ, лавлагаа, хуулбар, хувийн хэрэг хаах зэрэг – 12,055 буюу 2.6%

-          Барьцааны гэрээтэй холбоотой – 286,131 бүртгэл бүртгэгдсэн нь нийт бүртгэлийн 61.8% -ийг эзэлж байна.

Сард дунджаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 37,300 орчим бүртгэл хийгддэгээс барьцааны гэрээтэй холбоотой 20,870 бүртгэл бүртгэгддэг. Үүнээс:

-          Барьцааны гэрээний бүртгэл- 10,657

-          Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэл -1109

-          Барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэл- 9064 байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: “Манай байгууллагаас үйлчилгээ авч буй 10 хүн тутмын 6 нь барьцааны гэрээтэй холбоотой үйлчилгээ авч байна. Тиймээс энэхүү системийг нэвтрүүлснээр иргэд цаасгүй, зардалгүй, хүнд сурталгүй, авилгагүй үйлчилгээ авах боломжтой болно. ”

Иргэн орон сууцаа барьцаалж банкнаас зээл авах болбол УБЕГ-т очиж, эд хөрөнгө эзэмшигчийн лавлагаа авах хэрэгтэй болдог. Улмаар банканд очин гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад дахин бүртгэлийн байгууллагад өгч, ажлын 3 хоногийн дотор бүртгэгдсэн гэрээгээ авдаг байсан. Үүний дараа банкнаас зээл авах боломж бүрддэг байсныг УБЕГ, Голомт банк хамтран онлайн EPRS системийг нэвтрүүлж, дундын мэдээллийн сантай болж, дээрх олон шат дамжлагыг халж, харилцагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэх юм.

Банкны ажилтан банк болон харилцагчийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлэх, гэрээ дуусгавар болгох хүсэлт, мэдүүлэг болон гэрээ, холбогдох нотлох баримтыг цахимаар илгээнэ. Бүртгэлийн байгууллага түүнийг нь хүлээн авч, нягтлан, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн талаар хариу мэдэгдэнэ. Ингэснээр банк тухайн харилцагчид зээл олгох юм. Өөрөөр хэлбэл иргэн УБЕГ-т очих шаардлагагүйгээр зөвхөн банкан дээрээс үйлчилгээ авах зохицуулалтыг хийсэн.

Энэхүү бүртгэлийн хялбар систем нэвтрүүлэх дижитал шилжилтийг төрийн байгууллагуудаас УБЕГ, банк санхүүгийн салбараас Голомт банк түүчээлэн эхлүүлж байна. Энэ үйлчилгээ ирэх 7 хоногоос эхлэн Голомт банкны бүх салбарт үйлчилж эхэлнэ. Хөдөө орон нутагт 21 аймаг, 330 сумдад мөн тодорхой хэмжээнд нэвтрэх болно.

Мөн энэ системийг цаашдаа бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0036
Controller Execution Time ( User Module / Page )  0.4450
Total Execution Time  0.4487
  GET DATA  
$_GET['id']   11194
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,541,056 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/82190
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11194' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11194 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11194'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11194' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11194 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11194' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '82190' 
0.4305   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11194 OR `map`.`user_id` = 11194) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)