МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Ц.Идэрбат: Цаашдаа 5 сарын 1 гэхэд тендерээ зарлаад дуусгадаг жишиг тогтох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Энэ хууль сайжирч байгаа. Гүйцэтгэлийн баталгааг тухайн жил хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн 3 хувь болгож байна уу, баталгааны 5-10 хувийг 5 хувь болгож байна уу. Үүнийг гүйцэтгэлийн дараа 10 хувь болгох нь зөв. Гаднаас нь харахад сайхан барилга байгууламж хэсэг хугацааны дараа чанар нь харагддаг. Иймд дараа нь тэр 10 хувиар нь засвар, үйлчилгээ явдаг юм.   

Зураг, төсөв, зөвлөх үйлчилгээтэй холбоотой маш их асуудал гардаг. Иймд нэг төрлийн зураг төсөв байвал зүгээр. Гэтэл батлагдах нь тодорхойгүй төсөв дээр хэдэн саяын өртөгтэй зураг зуруулна гэдэг орон нутагт хүнд тусдаг. Тэгээд хэн нэгэн хүн үнэ өртөг, нэхэхгүй зураг зураад өгье гэсэн хүний аманд ороод өөр өөр зураг гардаг.Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай. Орон нутагт баг болоод ажил хийдэг хүмүүс бий. Гэтэл 50,30 сая төгрөгт тендер зарладаг. Энд баргийн компани ордоггүй, харин цүнхний компани чанаргүй гүйцэтгэл хийдэг.

Засвар, үйлчилгээн дээр өөрчлөлт орж ирвэл хөдөө орон нутагт ажиллах залуучууд бий. Хугацааны асуудал их хүнд.Энэ жил тендерийн ажил сайн явж байна гэсэн. Энэ бол маш сайн шахаж ажилласны үр дүн.Одоо 4 сарын 1 гэхэд ихэнх тендер зарлагдаад дууссан байна. Цаашдаа 5 сарын 1 гэхэд тендерээ зарлаад дуусгадаг жишиг тогтох хэрэгтэй. Тэгвэл хаа, хаанаа анхаарч ажиллана. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ